Бид байгаль орчинд ээлтэй
олон улсын стандартын дагуу ХАЯГДАЛ УРГАМЛЫН ТОС цуглуулах, боловсруулах замаар хог хаягдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж байна.
олон улсын стандартын дагуу ХАЯГДАЛ УРГАМЛЫН ТОС цуглуулах, боловсруулах замаар хог хаягдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж байна.
Бид байгаль орчноо хайрладаг
Бид хаягдал тос дахин ашиглах гэдэг ойлголтыг бий болгож
Бид хаягдал ургамлын тосыг худалдаж авдаг
Бид хаягдал тосыг 48 цагийн дотор очиж авна
Бид байгаль орчинд ээлтэй хаягдал ургамлын тос цуглуулж дахин боловсруулах “Green oil” төслийг эхлүүлээд байна. Улаанбаатар хот болон ойролцоо бүсийн хүнсний үйлдвэрлэл, хүнсний үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бүхий л ресторан, цайны газар, нийтийн хоолны газруудаас хаягдал ургамлын тосыг цуглуулан авч байна. Хаягдал тосыг олон улсын стандартын дагуу боловсруулахдаа бид Европын холбооны дүрэм журмын алхам бүрийг мөрдөн ажилладаг.
Ресторан, ажилчдын гал тогоо, хоолны үйлдвэрлэлээс ялгаруулж буй нүүрстөрөгчийг хэрхэн бууруулах талаар биднээс асуугаарай.
Бид хамтдаа танд тохирох шийдлийг олж хаягдал тосыг цуглуулж авна.
Хоёр талын хамтын ажиллагааны нөхцөлийг тусгаж гэрээг байгуулах ба бид танд аливаа төвөг чирэгдэл учруулахгүйгээр хамгийн түргэн шуурхай үйлчилгээг үзүүлэх болно.
Хүнсний үйлдвэрлэл, гал тогооноос гарсан хаягдал тосыг (UCO) цуглуулж, зохих журмын дагуу боловсруулаагүй тохиолдолд хогийн цэгт хаях, эсвэл бохирын шугам руу шууд цутгаж байгаа нь бохирын шугамын бөглөрөл үүсч, байгаль орчныг бохирдуулж байна. Хаягдал тосны зохистой менежментээр бид хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулж, хогийн цэг дэх орон зайг хэмнэхийн зэрэгцээ ус зайлуулах/ус цэвэрлэх байгууламжийн засвар үйлчилгээний зардлыг ч хэмнэж болно.
Бид харилцагч нартаа хаягдал тосыг хэрхэн цуглуулах, хадгалах талаар зөвлөхийн зэрэгцээ хаягдал тос цуглуулах сав байршуулж, тогтмол хуваарийн дагуу очиж авах замаар зардлыг нь бууруулахад туслах болно
Стандартын дагуу боловсруулсан хаягдал тосыг байгаль орчинд хор нөлөөгүй биотүлш үйлдвэрлэхэд ашигладаг. Манай бүх үйлчилгээ үзүүлэгчид тогтвортой хөгжил ба нүүрстөрөгчийн хэрэглээний олон улсын гэрчилгээ (ISCC)-ны шаардлагыг хангаж хаягдал тосоо тогтвортой түүхий эд болгон нийлүүлж байна.